DAX - Цахим Хөрөнгийн бирж нь өнөөдрөөс эхлэн dax.mn вэбсайт дээр ажиллана

Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, 2021 оны 4 сарын 1-ний өдөр - Digital Assets Exchange буюу DAX нь өөрийн вэбсайт дээр суурилсан хувилбараа нэвтрүүлж байгааг харилцагчдадаа дуулгахад таатай байна. Үүнтэй зэрэгцэн DAX нь 4 сарын 1-ээс Ард Аппликэйшны цэсээс хасагдаж байгаа бөгөөд www.dax.mn хэмээх өөрийн вэбсайт дээр ажиллаж эхэлнэ. Ийнхүү DAX нь цаашид олон улсын криптовалютын биржүүдийн ажилладаг жишиг, стандарт руу шилжиж, илүү өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой болж байгаа юм. Бид вэбсайт руу шилжилт хийж, харилцагчдадаа аль болох хялбар байдлаар арилжаанд оролцох боломжийг олгох шийдлүүдийг ашиглаж байгаа болно. Нийт харилцагчдыг dax.mn дээр байрлах видео болон зурган зааврын дагуу вэбсайт хувилбар руу шилжиж арилжаандаа оролцохыг хүсье.

DAX нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай Цахим Хөрөнгийн Бирж бөгөөд 2020 оны 12 сарын 14-нөөс эхлэн өнөөдрийг хүртэл Ард Аппад суурилан харилцагчдадаа амжилттай үйл ажиллагаа үзүүлж ирлээ. Түүнчлэн Олон улсын платформуудын жишгээр арилжаагаа цахимаар явуулдаг ба блокчэйн технологид суурилсан криптовалютыг чөлөөтэй арилжаалах боломжийг олгодог. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 860 мянга орчим харилцагч 578 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийсэн байна. Энэ нь Монголд криптовалютын арилжаанд оролцож, хөрөнгө оруулах сонирхолтой иргэд маш олон байгааг илтгэж байна. Эрхэм харилцагч та бүхэн DAX-ын шинэлэг, дэвшилтэт хувилбарын тусламжтайгаар арилжаанд илүү хялбараар оролцоорой.

Ард Cанхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Аппликэйшн, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

      MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);

      MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;

      MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;

      MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;

      MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг: [4] support@dax.mn

Вэб сайт: dax.mn

DAX дээр хийгдсэн гүйлгээний статистик:

Нийт арилжаанд орсон хүмүүсийн тоо: 122,443 /давхардаагүй тоогоор/

859,242 /давхардсан тоогоор/

Нийт арилжааны хэмжээ:

Төрөл

Тоо ширхэг

Нийт дүн/төгрөгөөр/

1.

BTC/MNT

167.02

25,725,261,848.34

2.

BTC/ARDX

412.18

591,882,458.68

3.

ARDX/MNT

3,960,056,351.16

496,076,751,046.84

4.

ARDT/MNT

6,815,223

55,626,585,936.00

5.

ARDT/ARDX

8,042,507

510,043,362

Нийт

 

 

578,530,524,651.86

 

Тайлбар:

BTCMNT гэж БитКойн төгрөгтэй харьцах харьцааг харуулна.

BTC/ARDX гэж БитКойн, АрдКойны харьцах харьцаах харуулна.

ARDX/MNT гэж АрдКойн төгрөгтэй харьцах харьцааг харуулна.

 

ARDT/MNT гэж Ард Санхүүгийн Нэгдэл ХК хувьцаа төгрөгтэй харьцах харьцааг харуулна.

 

ARDT/ARDX гэж Ард Санхүүгийн Нэгдэл ХК хувьцаа ардкойнтой харьцах харьцааг харуулна.